ЭВ НЭГДЭЛ (#10714)

Бурханы ивээлээр эв нэгдлийн гэрэл гэгээ бүхий л газар дэлхийг бүрхэж, “Хаант улс бол Бурханых” гэсэн тамга хүн бүрийн магнайд тодрох болтугай.

-Bahá'u'lláh
-----------------------

ЭВ НЭГДЭЛ (#10715)

Бурхан минь!  Бурхан минь!  Өөрийн шадар зарц нарын санааг нэгтгэж, Өөрийн агуу зорилгын утга учрыг тэдэнд тайлж хайрлаач.  Шадар зарц нар тань Таны зарлигийг дагаж, Таны сургаал хуулийг чанд сахиж мөрдөх болтугай.   Бурхан минь ээ!  Тэдний хүчин чармайлтанд тусалж,  Танд үйлчлэн зүтгэхэд нь тэдэнд хүч тэнхээ хайрлаач.  Бурхан минь!  Шадар зарц нараа бүү орхиоч.  Харин тэдний алхаа гишгээг Өөрийн эрдэм мэдлэгийн гэрлээр удирдан чиглүүлж, хайр энэрлээр тэдний сэтгэл зүрхийг баясгаж хайрлана уу.  Чухам та бол тэдний Өмөг түшиг, Эзэн хаан мөн билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ЭВ НЭГДЭЛ (#10716)

Бурхан минь!  Бурхан минь! Таны хамаг энэрэл өршөөл эдгээр хүмүүсийг ивээх болтугай хэмээн Таныг царайчлан Таны босгоны өмнө сөгдөн би Танаас хичээнгүйлэн гуйнам.  Тэднийг Өөрийн буян ивээлд багтаан Өөрийн үнэнд зориулан онцгойлон халамжилна уу. 
Эзэн тэнгэр минь!  Бүхий л хүмүүсийн зүх сэтгэлийг нэгтгэн гагнаж, эвсэг нэгдэлд тэднийг нийлүүлж, сэтгэл санааг нь Өөрийн ариун дагшин ба нэг нэгдмэл чанарын шинж тэмдгээр баясгана уу.  Эзэн тэнгэр минь ээ!  Энэ хүмүүсийн нүүр царайг Өөрийн нэг нэгдмэл чанарын гэрэл гэгээгээр гийгүүлэн туяаруулаач.  Өөрийн хаант улсад үйлчлэн зүтгэхэд нь шадар зарц нараа бэхжүүлээч. 
Хязгааргүй энэрэл нигүүлслийг үзүүлэгч Эзэн тэнгэр Та минь ээ!  Өршөөн уучлах сэтгэлийн Эзэн тэнгэр минь ээ!   Бидний нүглийг өршөөж, алдаа дутагдлыг уучилж, Таны мэргэн ухааны хаант улсад хандахад маань тусалж, хүч чадлын хаант улсыг тань эрэлхийлэн Таны сүмийн өмнө даруу, Таны гэрчлэл нотолгооны цог жавхлангийн өмнө номхон хүлцэнгүй байхад маань тусалж хайрлана уу.  
Бурхан Эзэн минь!  Биднийг нэг тэнгисийн давалгаа, нэг цэцэрлэгийн цэцэгс мэт болгож Таны хайрын буян хишгээр эвсүүлэн нэгтгэж өгнө үү.  Эзэн тэнгэр минь!   Өөрийн нэг нэгдмэл чанарын бэлэг тэмдгээр бидний цээжийг баясгаж, бүхий л хүн төрөлхтнийг алдрын нэг л өндөрлөгөөөс гэрэлтэх од мичид мэт, Таны амьдралын модноос ургасан төгс жимс болгоно уу.  
Үнэнхүү Та бол Хүчирхэг, Дангаар оршигч, Хишиг хайрлагч, Өршөөнгүй, Уучлагч, Хамгийг мэдэгч, Цорын ганц Бүтээгч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

